Хаан шатар компаны танилцуулга

Хаан шатар компани 2015 онд байгуулагдсан. 
Захирал нь Ч.Бат-оюун
Нийт 18 ажилчинтай.
Үндсэн чиглэл нь:
-гадаад дотоод худалдаа
-бэлэг дурсгалын үйлдвэрлэл, худалдаа
-аялал жуулчлал
Хаан шатар компани нь Монгол улсын оюуны өмчийн газраас өөрийн бүтээлүүддээ патент эзэмшдэг.
Хаан шатар компани нь Монгол улсын зах зээлд өөрийн нэрийн бараа болох Хаан шатраараа олонд танигдсан.
Хаан шатар компани нь монголын түүхийн сэдэвтэй 10 гаруй төрлийн шатар монголын болон дэлхийн зах зээлд гаргаад байна. "Хаан шатар-нөхөрлөлийн шатар" нь монголын их Чингис хааны амьдралаар сэдэвлэн бүтээсэн, монголын уран дархчуулын сор бүтээл юм. Энэ "Хаан шатар" бүтээл одоогийн байдлаар манай төрийн 3 өндөрлөг болон сайд дарга нар гадаад дотоодын зочдод бэлэглэдэг гол бэлэг болоод байна. Одоогийн байдлаар өөрийн салбар худалдааны төлөөлөгчийн газруудаа ОХУ-ын Улан-удэ, ӨМӨЗО-ны Хөх-хотод нээгээд байна. Хаан шатар бүтээл одоогийн байдлаар Америк, Англи, Европын орнууд, ОХУ, ӨМӨЗО-ны зах зээлд гараад байна.